СЭТГЭЛИЙН ХҮЧЭЭ МЭДЭР
Дотоод эдгээгчээ сэрээх аяллаа эндээс эхлүүл.
Сэтгэлийн хүчээ мэдэрсэн цагт ид шидийг хүртэнэ
Хичнээн ингэж болохгүй шүү, ингэх юм бол тэгдэг шүү, тэгэх ёстой шүү гэж мэдээд байгаа хэрнээ өөрийн эрхгүй л бид уурлачихсан, гомдчихсон, шүүмжилчихсэн, яах бол, ийх бол гээд санаа зовчихсон явж байдаг. Сөрөг муу үг хэлж болохгүй гэж бараг хүн бүр л мэддэг хэрнээ, мэдэж авлаа гээд шууд хэлэхээ больдог билүү? Тохирох өдөөгч болсон үйл явдал, нөхцөл байдал таарахад өнөөх л дадсан зам, суусан программын дагуу авирлаж, өнөөх л таагүй үр дүнгээ хүртээд байдаг. Яг яс юман дээрээ эерэг бай, эерэг байцгаая гээд байх боловч яг яаж эерэг байх юм бэ? Яг яаж өөрийн эрхгүй эерэг болох вэ гэдгийг мэддэг хүн ч ховор. Энэ бүхний цаад учир шалтгааныг тайлж, гүн гүнзгий дотоод руугаа хандах, эдгээх аялалд тань сайн эхлэл болъё хэмээн энэ сургалтаа та бүхэнд зориулан бүтээлээ.
Өвчин бол аз завшаан. Яагаад гэж үү? Өвчний талаарх буруу итгэл үнэмшлээ засахад тань, түүнийг амжилтад хүрэх бэлэг болгон хувиргахад тань тусалъя.
Хичээл 1. Эдгэрэлд хүрэх аргууд
СЭТГЭЛИЙН ДОТООД ХҮЧЭЭ АШИГЛАН ЭДГЭРЭЛД ХҮРЭХ АРГУУД
Дотоод сэтгэлтэйгээ ажиллах, сэтгэл зүйгээ удирдаж, өөрийгөө эрүүл гэдэгт итгүүлэн, итгэл үнэмшил, бодлынхоо хүчийг ашиглан эрүүл чийрэг, эрч хүчтэй болох энгийн аргуудыг мэдэж авна. Хүн сэтгэлийн амьтан тул эрүүл болох, амжилт гаргах эрч хүч урам зориг тухайн хүний сэтгэлээс нь л гардаг. Эдгэшгүй гэсэн өвчнөө эдгээж чадсан бүх хүмүүс ямар нэг байдлаар сэтгэлийн хүчээ ашигласан байдаг ба энэхүү хичээлээр яг юуг, яаж хийсэн нууцуудыг тайлах болно.
Хичээл 2. Өвчнөө хайрлахуй
ЭДГЭРЛИЙН ТҮҮХ: УУШИГ БА ГОМДОЛ
Өвчин, зовлон бэрхшээлийн цаад утга учир, эерэг мөн чанарыг нь ойлгож авсан ухамсарын дотоод хүчээрээ өвчнөө эдгээж, эрүүл биеийг өөртөө цогцлоохоос гадна амжилт, эд баялаг, мөнгө, сайн сайхан харилцааг бий болгож, үр хүүхдээ өвчнөөc нь салгаж чадах хүчтэй гэдгээ ойлгож суралцана.
Хүний амьдралд учирч буй бүхий л өвчин зовлон нь уул мөн чанартаа зовоох гэж биш харин ямар буруу зүйлийг засаж ухааруулаад улмаар сайн сайхан амьдралд хүргэх гэж ирдэг юм байна гэдгийг олж мэдэх болно. Таны амьдралд учираад буй өвчин зовлон танд юуг ухааруулж, ямар сайн сайхан амьдрал руу хөтөлж байгаа бол?
Хичээл 3. Итгэл үнэмшлийн хүч
ЭДГЭРЛИЙН ТҮҮХ: СЭТГЭЛ ЗҮЙЧ ЭЭЖИЙГЭЭ ХҮНД ӨВЧНӨӨС АВАРЧ ОЛОН ХҮНД ТУСЛАХ НЭЭЛТ ХИЙСЭН НЬ
Хүн өөрийгөө дандаа доош нь хийж, буруутгаж, бүтэхгүй талаас нь хардаг тод жишээг энэ түүхээс суралцсанаар амжилтгүй байх, өвчин эдгэхгүй байх гол шалгааныг мэдэж аваад зогсохгүй дэлхийн алдартай сэтгэл зүйчийн батлагдсан онолоос суралцана.
Хүн өөрт учирч буй асуудал бэрхшээл, өвчин зовлонгоо яагаад сэтгэлийн хүчээ асааж давах ёстой вэ? Яагаад гэвэл тэр туршлага таны ой санамжид насан туршид чинь үлдэж та түүгээрээ олон олон амжилт ялалтыг хийх учраас. Насны эцэст та тэр л түүхээ бусадтай хуваалцан өөрөөрөө бахархан суух учраас. Тэр бүү хэл таны үр удам тэр түүхээс тань урам зориг авч өөрсдийн асуудал бэрхшээлээ давах учраас.
Хичээл 4. Гомдол баяртай
ГАНЦААРЧИСАН ДАСГАЛЖУУЛАЛТ: ГҮН ГҮНЗГИЙ ГОМДОЛ ба ИТГЭЛИЙН ШИЛЖИЛТ
Эдгэрлийн дасгалжуулагч хүндэрсэн өвчтэй эмэгтэйг яаж эмчилж, өвчний сэтгэл зүйн учир шалтгааныг олсоныг нь сонсоод та гүн гүнзгий гомдол таны биед ямар уршигтай, муу үр дагавартай гэдгийг мэдэрнэ. Мөн та яагаад уучлах ёстой байдгийг ухаарах болно.
Хичээл 5. Эрчимтэй эдгэрэл
ЭРЧИМТЭЙ ЭДГЭРЛИЙН МАНТРА
Далд ухамсарт нэвтрэх ая аялгуу, зөв сайхан үгийн эрчим энергээр эдгэрэл маш хурдацтай явагдаж, бие, эд эрхтэн эрчимтэй эдгэрч, цоо эрүүл болж, бие сэтгэл тань эрүүлжиж, амар тайван, хөнгөн сайхан болох тул өөрийн төсөөллийн хүч, итгэл хоёроо нэмж өгөөрэй.
Таны далд ухамсарт нэвтрэх ая, зөөлөн намуун дуу хоолойгоор эрчимтэй эдгэрэх энергийн үгүүдийг дотоодод тань суулгаж өгөх болно. Та нам гүм орчинд өөрийн бие сэтгэлээ мэдрэн сонссоноор эдгэрэх хувирлыг мэдрэх болно.
БОНУС
Өмнөх 5 хичээлээ бүгдийг нь амжилттай үзэж дүүргэсэн, даалгавраа хийсэн хүмүүст БОНУС нэмэгдэж очно
Эдгээр гайхалтай хичээлүүд дээр нэмээд танд хоёр аудио хичээлийг бонус болгон барьж байна. Өвөг дээдсээс дамжин ирсэн үлгэр түүхийн бид бүхэнд өгүүлэх цаад далд сургаал, дотроо тээж ирсэн ертөнцийн жам хуулийн талаарх үнэн мэдлэгийг илчилсэн стори трэйнингийнхээ нэгэн үлгэрийг танд бэлэг болгон өгч байна. Та гэр бүлээрээ хамтдаа сонсож өөрийн амьдралын жишээгээр баяжуулан сэхээрлийн яриа өрнүүлээрэй.
Дараагийн бэлэг маань аав ээжийн ачийг хариулах сэтгэл, утга учрыг таниулсан, бидний нинж сэтгэлийг нээх аялгуулсан маани ба түүний тайлбар байгаа. Бурхны номын утгыг ойлгож, амьдралдаа ойлгосон зүйлээ нэвтрүүлж хэрэглэдэг байгаасай хэмээн хүсдэг тул үүнийг орууллаа. Үүнийг татаж сонсох эсэх нь таны өөрийн сонголт билээ. Буддын номыг ойлгоё гэж хүсэж байгаа нэгэнд зориулсан болно.
БЭЛЭГ 01
STORY TRAINING - ТАЛХЧНЫ ҮЛГЭР
Өөрийгөө хайрладаггүй, дандаа өөрийн бие, хүсэл зорилгоо хойшлуулж бусдыг гээд хохирдог хүмүүс энэ үлгэрээс сургамж аваарай. Өөрийгөө чин сэтгэлээсээ ойлгож хайрлаж мэдэрдэг хүн бусдыг мөн адил хайрлаж чадна. Бусдын төлөө тусалж чадах хүч тэнхээтэй болж чадна.
Стори трэйнингийн маань нэгэн хэсэгтэй танилцаад аваарай.
БЭЛЭГ 02
ААВ ЭЭЖИЙН АЧИЙГ ХАРИУЛАХ
Аав ээжийн заяасан биеийг эрүүл саруул авч яваарай. Эрүүл саруул байвал аав ээжийн ачийг хариулж байдаг. Миний сургалтуудаар дамжуулаад өөрийн болоод аав ээжийнхээ эрүүл мэндэд нөлөөлж сайжруулж чадвал ямар их буян болох вэ?
Түүнчлэн Буддын гүн ухааныг өдөр дутмын амьдралын асуудлаа шийдэж, өөрийгөө сайжруулахад ашиглаж болох арга ухааныг та олж харна.
Сургалтын нээлтийг тохиолдуулан Лайв өрнөх чэлленжийн тухай
Фэйсбүүк групп дотор хичээл бүр багшийн амьд яриа тайлбар, асуулт, дасгал, даалгавараар баяжин хүрэх болно.
Сургалтынхаа нээлтэд зориулан зөвхөн ганц удаа Фэйсбүүк групп дотор лайваар эдгээр сэдвүүдээ өөрийн биеэр зааж, та бүхэндээ зохих даалгавар, сорилтуудыг мөн өгч харилцан хөгжих хүсэлтэй байна.
Жич: Чэлленж дууссан боловч оролцогчдын хүсэлтээр бүх хичээл, уулзалтын бичлэгийг групп дээр хадгалан үлдээж, дахин дахин үзэх болон шинээр бүртгүүлсэн хүмүүст нөхөж үзэх боломжийг олгож байна.
Чэлленжэд бүртгүүлэх, оролцох заавар
Чэлленжийн бүртгэлийг бид Көүч, багш Жаргаа хуудасны фэйсбүүк чатаар хийж байгаа тул та дараах 3 аргаар бүртгүүлээрэй.
- Энэ вэб хуудас дээр байгаа БҮРТГҮҮЛЭХ товч дээр дараад чатаараа манай хуудаснаас мэдээлэл хүлээж авах
- Манай Фэйсбүүк хуудасны дурын пост дор “55” гэж коммент бичих.
- Эсвэл Фэйсбүүк хуудас руу чатаар “55” гэж илгээх.
Чатаар бүртгүүлсний дараа танд чэлленжэд оролцох заавар Фэйсбүүк чатаар тань очих болно.
Чэлленжийн хөтөлбөр
5 өдрийн турш өдөр бүр лайв хичээл
Хичээл бүр асуулт, даалгавартай. Та дарааллаар нь хичээлүүдээ үзээрэй. Дараагийн хичээлээ үзэхээс өмнө өөрийн хувьд сорилтоо давж, даалгавраа хийгээрэй.
- 2024/02/22 Пүрэв 19:30 Хичээл 1: Эдгэрэлд хүрэх аргууд
- 2024/02/23 Баасан 19:30 Хичээл 2: Өвчнөө хайрлахуй
- 2024/02/24 Бямба 19:30 Хичээл 3: Итгэл үнэмшлийн хүч
- 2024/02/25 Ням 19:30 Хичээл 4: Гомдол баяртай
- 2024/02/26 Даваа 19:30 Хичээл 5: Эрчимтэй эдгэрэл
Хэрэв та лайв болсноос хойш нэмэгдэж орж байгаа бол бүх хичээлийн бичлэг нь групп дотор хадгалагдах тул нөхөөд үзээрэй. Мөн даалгавруудаа нөхөөд хийгээд яваарай.
Гэнэтийн бэлэг шагнал
Чэлленжийн даалгавраа амжилттай гүйцэтгэж оролцсон хүмүүстээ мөн бид бэлэг барих болно